Монгол телевизийн Соёл урлагийн редакцийнхан

Соёл урлагийн редакцид очихын өмнө

1985 он миний хувьд содон жил байсан юм. Би IX сарын нэгнээс Хүүхдийн редакциас Соёл урлагийн редакцид шилжин ирж билээ.

1985 оны ажлын тайланд би бичжээ. “XI сарын 15-ны байдлаар 27 нэвтрүүлэг бэлтгэн эфирт гаргаснаар тав нь чанар, арав нь илүү сайн үнэлгээ авсан. Энэ нь бүх нэвтрүүлгийн 55.5 хувь байна”.

Сансрын мартагдашгүй өдрүүд

1981 онд буюу сансарт хүн ниссэний 20 жилийн ой тохиосон тэр жил Монгол хүн сансарт нисэх төлөвлөгөөтэй байжээ. Социалист орнуудын “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд БНМАУ иргэнээ сансарт нисгэсэн 10 дахь орон, манай иргэн сансрын 101 дэх нисэгч болох ёстой байлаа. Тэр үед ирээдүйн сансрын нисэгчийг сонгон шалгаруулах ажил аль эрт эхэлж, ЗХУ-ын Оддын хотхонд Ж.Гүррагчаа, Ц.Ганзориг гэж хоёр хүн бэлтгэл хийж байсан ажээ.  Мэдээж, энэ бүхэн тухайн үед нууц байв.

Хараат бус телевизийн төлөө ажилласан

1991 онсон. Надад Их Британий Лондон хотноо англи хэл сурах, “Би-Би-Си”(BBC) өргөн нэвтрүүлгийн корпорацид хоёр долоо хоног дадлага хийх ховорхон боломж олдсонд би гүнээ талархаж явдаг юм.  Тэнд дөрвөн сар хагас болоод, 1992 оны 3-р сарын сүүлээр буцаж ирэхэд манайд өөрчлөлт гарч, З.Алтай ерөнхий захирал, Д.Жаргал Монгол телевизийн захирал, Г.Золжаргал Программын захиргааны дарга болсон байв.

Телевизийн буурал Жаргал

Жаргал даргын тухай хүн бүр өөрийн бодолтой, хүн бүр түүнийг өөрийнхөөрөө ойлгоно, дүгнэнэ. Зарим нь сайн хүн гэх. Зарим түүн шиг муу хүн байхгүй гэх. Тэр бусдын адил нөхөдтэй, бас дайсантай. Гэсэн хэдий ч “телевиз түүний амьдрал” гэвэл маргах хүн цөөн гарах байх.

Тэр нэг дарга болно, нэг цэрэг болно. Жаргал дарга одоо тэр тэтгэвэрт бидний хэлж заншсанаар гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа. Гэхдээ бидний хувьд мөнхийн дарга. “Телевизийнхээ хашаанд үхнэ” гэж нэгэнтээ хэлж билээ. Магадгүй.

Монголд телевизийн драмын бүтээл үүсч хөгжсөн нь

1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулан төрийн шагналт зохиолч С.Удвалын “Монголын нэгэн Катюша“ өгүүллэгээр Монгол телевизийн анхны ерөнхий найруулагч П.Туваанжав “Сүүн цагаан сэтгэл“ богино хэмжээний жүжиг тавьсан нь телетеатрын анхны бие даасан уран бүтээл байлаа.

Арван минутын жүжгийн зохиол хэрхэн бичих вэ?

Жүжгийн зохиол бичих үндсэн арга, бүтэц

Америкийн жүжгийн зохиолч эмэгтэй Робин Личтиг миний хүсэлтээр 2007 оны 10-р сарын 22-ноос 26-ныг дуустал ДУЭТ-ын бага танхимд “Жүжгийн зохиол бичих үндэс. Арван  минутын жүжгийн зохиол хэрхэн бичих вэ?” сургалт явуулсан юм. .

Уран сайхны богино хэмжээний киноны зохиол хэрхэн бичих вэ?

Богино хэмжээний уран сайхны кино бүрэн хэмжээнийхээс гагцхүү цаг хугацаагаараа ялгаатай.
Драмын аливаа зохиолд үндсэн гурван шинж чухал байдаг.

Ухаантай хүн бусдад дандаа боломж олгодог

Хүн бүрийн амьдралд эргэлт өөрчлөлт гардаг чухал мөч байдаг.  Миний хамгийн анхны ийм мөч 1972 онд тохиосон юм. Би сэтгүүлч болох хүсэлтэй, харамсалтай нь манай сургуульд сэтгүүлчийн хуваарь ирсэнгүй.  Би МУИС, эсвэл Багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид орохоор төлөвлөж байлаа. Нэг өдөр Умсанхан багш: “Нараа минь чи гадаадад сургуульд явсан нь дээр. Ямар ч мэргэжлээр сурсан чи алдахгүй. Хэл сурна, бас гадаадын соёлтой танилцана. Энэ бол чиний амьдралын том боломж” гэлээ.

Телевизийн түүхээс

Телевизийн түүхийг киноныхоос  салангид ойлгоход хэцүү. Анх киноны хүн төрөлхтөнд авчирсан “дэлбэрэлт"-тэй харьцуулахад телевиз “цочрол“ байсан гэж болно. Францын Люмер  овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны (1847-1931) туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд "Галт тэрэг ирсэн нь", "Ажилчид үйлдвэрээс гарч байна" хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шанг татсан билээ.