Уран сайхны богино хэмжээний киноны зохиол хэрхэн бичих вэ?

Богино хэмжээний уран сайхны кино бүрэн хэмжээнийхээс гагцхүү цаг хугацаагаараа ялгаатай.
Драмын аливаа зохиолд үндсэн гурван шинж чухал байдаг.


1. Эрсдэл өндөр үү?

Баатар өөртөө тохиолдсон асуудлыг шийдвэрлэхгүй бол  ву алдах вэ гэдэг нь ойлгомжтой байх ёстой. Хэл, амьдралын асуудал бол хэнд ч ойлгомжтой. Гэтэл унаж явсан машин нь эвдэрвэл ямар эрсдэл дагуулах вэ гэдгийг бодох ёстой болно.

2. Түүхээ ямар санаагаар хөгжүүлж байгаа вэ?

Юун тухай кино болох нь үзэгчдэд ойлгомжтой байх ёстой. Гол баатар ямар нэг асуудал бэрхшээлтэй тулгарна.  Түүнд асуудал үгүй бол түүх үгүй гэсэн үг.

3. Дор дурдсан хэрэгцээний аль нь гол баатрыг хөтөлж байна?

         ·  Хүсэл үү?

         ·  Шаардлага уу?

         ·  Үүрэг үү?

Хэрэгцээгээ хэнгахад нь гол баатарт хэн, юу саад болж байгаа нь үзэгчдэд ойлгомжтой байх ёстой

Баатрынхаа дотоод асуудлыг хэрхэн киноныхоо төв болгож, үзэгчдийг татах эсэх уран бүтээлчийн ур чадвараас хамаарна.   Та ном уншиж байхад баатрын санаа бодол үйлдэл таны толгойд байдаг бол кинонд түүнийг үзүүлэх хэрэгтэй болно.

Богино зохиол бичихдээ анхаараарай!

Орчин

Баатрын өмнө тулгарсан бэрхшээлийг илүү тод гаргаж өгөхийн тулд тэр ямар орчинд, тухайлбал ямар ертөнцөд байна гэдгийг томруун харуулж өгнө. Жишээ нь, баатрын хурим, сургуульд орсон анхны өдөр, төрсөн өдөр, ямар нэг баярын өдөр гэх мэт түүх өрнөж буй газар нь баатрын сэтгэл санааны хөдлөлийг илүү гаргахад чухал нөлөө үзүүлнэ.

Баатар,  түүний асуудал

          ·  Гол баатар чинь хэн бэ?

          ·  Түүнд ямар асуудал байна?

          ·  Тэр асуудлыг нь үзэгч яаж мэдэх вэ? 

Өөртөө бус үзэгчдэд ойлгомжтой кино бүтээвэл амжилт олно. Амжилт хүсье.